Өдөрлөгт “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
Тус нэгдлийн харьяаны “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой”, “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ, “Багануур” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК зэрэг 17 компани оролцож байна.





