Нүүр хуудасМэдээУЦУОШГ: Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30.0-54.0 мм бороо...

УЦУОШГ: Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30.0-54.0 мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-54.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Мандалд 54.0 мм, Баянгол 48.0 мм, Сүхбаатар 38.0 мм, Бугант 36.0 мм, Хүдэр 35.0 мм, Ерөө, Хушаат 33.0 мм, Дарханы Шарын голд 48.0 мм, Орхон 39.0 мм, Хонгор, Дархан, 30.0 мм, Төв аймгийн Борнуур 49.0 мм, Лүн 44.5 мм, Жаргалант, 43.0 мм, Батсүмбэр 38.0 мм, Аргалант 35.0 мм, Угтаалцайдам 33.4 мм, Баян-Өнжүүл 33.0 мм, Баянчандмань 30.0 мм, Өндөрширээт 29.0мм, Эрдэнэ 28.0 мм, Өмнөговийн Даланзадгад 34.0 мм,Нийслэл Баянзүрх дүүрэгт 43.0 мм, Налайх дүүрэгт 35.0 мм, Сүхбаатар дүүрэгт 32.0 мм, Хан-Уул дүүрэгт 30.9 мм, Сонгинохайрхан дүүрэгт 28.0 мм, Дорнодын Чойбалсанд 27.0 мм, бусад нутгаар 0.0-26.0 мм бороо орсон байна.

ӨНӨӨДӨР ӨДӨРТӨӨ энэ процессийн зүүн хэсэг Монголын нутгаас бараг гарч байна. Процессийн хойноос тонгойж буй хэсгээс Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН