Өнгөрсөн 2 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 0.6 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 82.8%, ОЖД-аас 67.8%-иар тус тус бага буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 6 дахь хур тунадас багатай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн дийлэнх буюу 91.5% нь дунджаас бага, 2.3% -д дунджийн орчим, 6.2% нь дунджаас ахиу хур тунадас унасан байна.