Нүүр хуудасМэдээХББОСЯ: Аймаг нийслэлийн ерөнхий архитекторууд сургалтад хамрагджээ

ХББОСЯ: Аймаг нийслэлийн ерөнхий архитекторууд сургалтад хамрагджээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ХББЗГ-аас өнөөдөр /2025.04.18/-нд аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын сургалтыг зохион байгууллаа.

Хот байгуулалтын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын дүрэм”-д аймаг, нийслэлийн ерөнхий архитекторуудын тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг гаргаж Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан.

Энэ хүрээнд нийслэлийн болон Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Баян-Өлгий, Булган Архангай, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь зэрэг аймгийн ерөнхий архитекторууд сургалтад хамрагдаж, 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, Хот байгуулалтын кадастрын URBAN систем, түүний хэрэглээ, Хот суурин газрын өндөржилт, улаан шугамын төлөвлөлтийн асуудлаар харилцан санал солилцов.

Мөн ажлын үзүүлэлтээрээ шалгарсан Архангай, Улаанбаатар, Орхон, Төв, Завхан аймгийн архитекторуудыг шагнаж урамшууллаа.

Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторууд маргааш /2025 оны 04 дүгээр сарын 19/-ний өдөр ХББОСЯ-аас хамтран зохион байгуулж буй “Зөөлөн хот” фестивальд оролцож, манай улсад болон олон улсад амжилттай авч хэрэгжүүлж байгаа хот төлөвлөлтийн сайн жишигтэй танилцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН