Нүүр хуудасМэдээХББОСЯ: Цамхагт краны угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай...

ХББОСЯ: Цамхагт краны угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай уулзжээ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025.04.18-ны өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Цамхагт краны аюулгүй байдлыг хангах аян”-ны хүрээнд Салбарын хяналтын газраас хийж хэрэгжүүлэх ажил, цаашид авах арга хэмжээний талаар цамхагт краны угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудтай өнөөдөр /2025.04.23/-ны өдөр хамтарсан уулзалт зохион байгуулав.

Тус уулзалтад цамхагт краны угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл болон инженерүүд оролцож дараах саналыг гаргалаа.

  • Монгол Улсад ашиглагдаж буй кран үйлдвэрлэгч орны краны насжилтыг тогтоож, ашиглалтаас хасах;
  • Краны бэхэлгээний стандартыг нутагшуулах;
  • Улсын хэмжээнд өргөх байгууламжийн үндэсний лабораторийг байгуулж, хөгжүүлэх;
  • Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа цамхагт кранд хяналт тавьж, хилээр чанаргүй цамхагт кран нэвтрүүлэхгүй байх;
  • Ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй ашиглалтаас хасагдсан краныг худалдан борлуулах, дахин ашиглах боломжгүй болгох;
  • Орон нутаг болон нийслэлд Өргөх байгууламжийн чиглэлийн байцаагчийг нэмэгдүүлэх;
  • Кран угсралтын ажлын үнэлгээг нэмэгдүүлэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН