Нүүр хуудасМэдээХичээл сургуулийг 9 сарын 1-нд оруулах асуудлыг Засгийн газар дэмжив

Хичээл сургуулийг 9 сарын 1-нд оруулах асуудлыг Засгийн газар дэмжив

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу:

– Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01

– Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14

– Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх боллоо. Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцлоо.

Мөн хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол 2 настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар шийдвэрлэлээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно.

Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН