Нүүр хуудасВидеоХойд бүсийн иргэд аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсэж байна

Хойд бүсийн иргэд аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсэж байна

УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу Хойд бүсэд МАН-аас сонгогдсон гишүүд УИХ-ын намрын чуулганы завсарлагаагаар Булган, Орхон, Хөвсгөл аймагт ажиллаж байна.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн, Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нар хойд бүсэд өнөөдрийн байдлаар 88 удаагийн уулзалт зохион байгуулж, 9000 гаруй иргэд, сонгогчдын санал хүсэлтийг сонсжээ.

Уулзалтын үеэр иргэд сонгогчдоос ахмадын тэтгэвэр, эмч багш нарын цалингийн нэмэгдэл, орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, малчдын нэг удаагийн нөхөн даатгалд хамруулах хуулийг хэрэгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, залуусыг ажлын байртай болгох, орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх зэрэг асуудлыг хөндөж, саналаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Бүсийн иргэдтэй хийх уулзалтууд үргэлжилсээр байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН