600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх гэж буй Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар өнөөдөр 15.00 цагт Бөхийн өргөөнд жингээ үзнэ.
Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зарласан. Тулаан есдүгээр сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болох юм.