Нүүр хуудасМэдээХулд сумын Шувуутай багийн малчин Х.Баярсайхан "Улсын аварга малчин"-аар шалгарлаа

Хулд сумын Шувуутай багийн малчин Х.Баярсайхан “Улсын аварга малчин”-аар шалгарлаа

Айлчлан ирж буй XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Хулд сумын Шувуутай багийн малчин Халтархүүгийн Баярсайхан, гэргий Цэндсүрэнгийн Мөнхцэцэг нарт шагналыг гардууллаа.

Шагналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар гардуулав.

Х.Баярсайхан нь 30 гаруй жилийн турш мал маллаж, мал аж ахуйн ашиг шим, үүлдэр угсааг сайжруулахад тууштай анхаарч ирсэн туршлагатай малчин юм. Тэрээр олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хонио Бараг, Үзэмчин үүлдрээр, ямаагаа нутгийн шилмэл болон Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн үүлдрээр тус тус сайжруулан үржүүлж, нэг малаас авах мах, ноос, ноолуурын гарцыг нэмэгдүүлж чаджээ.

Мөн малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой ашиглах дадлыг хэвшүүлж, бэлчээрийг сэлгэх, амраах аргыг тогтмол хэрэгжүүлдэг. Цөлжилт, элсний нүүдлийг бууруулах, байгаль орчноо хамгаалах зорилгоор өөрийн худгийн усны нөөц боломжид тулгуурлан тодорхой хэмжээний газрыг хашаалж, хайлаас, улиас, алим, чацаргана зэрэг мод бут тарин ургуулж байна.

Х.Баярсайхан 2016 онд “Мянгат малчин”, 2016 онд “Сумын сайн малчин”, 2019 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН