УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дарханы замаар явж буй иргэд, ААН-ийн хөрөнгөд учирч байгаад хэн хариуцлага хүлээх талаар холбогдох яамны сайдаас асуув.
Асуултын хариуг ЗТХ-ийн сайд Л.Халтар өгсөн. Тэгэхдээ “Дарханы замын түр замд осол аваарь маш их гарч байгаа. Тиймээс ТЦА-тай хамтран цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт ганц л зүйлийг хэлж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлснээс бусад, жишээ нь замын муугаас болж иргэдийн эд материал, эрүүл мэнд хохирсон хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна шүү гэж хэлсэн. Олон Улсын гэрээнд ийм заалт байна. Мөн манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд энэ заалт орсон. Дарханы замын таван багцын ажил жигдрээд явагдаж байгаа. Дөрөвдүгээр багцын замыг энэ оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа” гэж мэдээллээ.