Нүүр хуудасМэдээХХААХҮЯ: Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл ажиллажээ

ХХААХҮЯ: Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны төлөөлөл ажиллажээ

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш болон эрдэмтэн судлаачдын бүлгийн төлөөлөл, Ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллажээ.

Тус санал солилцох уулзалтад ХХААХҮЯ-ны ТНБД, Жендэрийн салбар зөвлөлийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийг 2024-2026 онд хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны салбарын жендэрийн бодлогоор дамжуулан хөдөөгийн малчин, тариаланчдын үйл ажиллагааг дэмжих чадавхжуулах, орон нутгийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд салбарын бодлогод дүн шинжилгээ хийх ажил эхлээд байна.

ЖҮХАА салбар зөвлөл, хороодын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаатай танилцаж, аргазүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд ийнхүү 13 дахь яамны салбар зөвлөлтэй уулзалт зохион байгуулж, газар дээр нь ажиллав.

ЖҮХАА-наас ХХААЯ-ны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн 2025 оны хэрэгжилтийг үнэлж, дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:

Бодлого төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналт

1.Салбарын эрх зүйн орчин, хууль тогтоомж, хуулийг дагаж гарах журам, стандартуудад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах, энэ талаар тайлагнах, 2.Салбарын албан хаагчдын хөдөлмөрийн оролцоо, үнэлэмж, цалин хөлсний судалгааг хүйсээр ангилан гаргаж, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх,

3.Жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд төсөвлөсөн төсвийг зориулалтын дагуу зарцуулах, энэ хүрээнд салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах,

4.Хуульд заасны дагуу хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах баталгааны хэрэгжилтийг хангах, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг салбарын бүхий л байгууллагад хүргэх, хэрэгжилтийг хангуулах,

5.Хөдөлмөрийн хяналтын хүрээнд салбарын байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэх, албан хаагчийн ажлын байрны сэтгэл ханамж болон бэлгийн дарамтаас урьдчлан сэргийлэх хүрээнд холбогдох асуулга судалгааг хийж, тайлагнах,

6. Салбарын жендэрийн бодлого болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд яамны ХШҮДАГазраас жил бүр үнэлгээ хийж, тайлагнах.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН