Ёс зүйн хороо, Канад–Монголын “Мерит” төсөл, Жендэрийн үндэсний хороо хамтран “Жендэр, хүний эрх, ёс зүй” сэдэвт цогц сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав.

Сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон зарим агентлагийн Ёс зүйн дэд хорооны гишүүд, Дархан-Уул аймаг дахь Жендэрийн үндэсний хорооны салбар зөвлөлийн гишүүд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комиссын референт, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, холбогдох албан хаагчид оролцлоо.

Сургалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийг хамгаалах үндсэн зарчим, төрийн албан дахь ёс зүйн хэм хэмжээний уялдаа холбоог танилцуулж, төрийн албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, арга зүйн зөвлөмжийг хүргэв.





