Нүүр хуудасМэдээХХААХҮЯ: Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт болжээ

ХХААХҮЯ: Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийн төвийн бүсийн зөвлөлдөх уулзалт болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Органик хөдөө аж ахуйн түншлэл 2 төсөл, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо хамтран Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид, оролцогч, түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг  Дархан-Уул аймагт 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулав.   

Уг зөвлөлдөх уулзалтад Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн органик үйлдвэрлэл эрхлэгч  50 гаруй хоршоодын төлөөлөл оролцов.  Уулзалтын зорилго нь Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод  төрөөс үзүүлэх дэмжлэг урамшууллын журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчид, органик үйлдвэрлэлд оролцогч, түншлэгч талуудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээнд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар харилцан мэдээлэл солилцлоо. 

Мөн тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Мөнх ногоон тал ХХК, Био-Ундарга ХХК, Ферраро ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, газар тариалангийн тоног төхөөрөмжийн танилцуулга, хөнгөлөлттэй авах боломжуудын талаар мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН