Нүүр хуудасМэдээХүнсний бүтээгдэхүүнүүд өмнөх долоо хоногоос 2,3 хувиар хямдарчээ

Хүнсний бүтээгдэхүүнүүд өмнөх долоо хоногоос 2,3 хувиар хямдарчээ

Шинэ сарын эхний байдлаар хүнсний бүтээгдэхүүний гол түлхүү хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд өмнөх долоо хоногоос 2,3 хувиар өмнө сарынхаас 1,9 хувиар буурчээ.

Тодруулбал:

  • Үхрийн ястай мах /кг/ – 14,710 төгрөг буюу 1.1 хувиар,
  • Ямааны ястай мах /кг/ – 9,764 төгрөг буюу 1.7 хувиар,
  • Хонины ястай мах /кг/ – 12,052 төгрөг буюу 0.1 хувиар,
  • Төмс /кг/ -2,715 төгрөг буюу 33.4 хувиар
  • Бөөрөнхий сонгино /кг/ -4,336 төгрөг буюу 3.6 хувиар,
  • Өндөг /ширхэг/– 462 төгрөг буюу 0.4 хувиар тус тус буурсан байна.

Тэгвэл нэгдүгээр гурилын үнэ өнгөрсөн долоо хоногоос 1,3 хувиар өсөж 1,476 төгрөг болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН