Нүүр хуудасМэдээХҮҮХ: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг...

ХҮҮХ: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, туршлага солилцох цахим сургалт боллоо

Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Ажлын алба соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын аймаг, нийслэлийн улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох цахим сургалтад оролцлоо.

Тус салбарын хэмжээнд нийт 55 улсын (ахлах) байцаагч ажиллаж байгаа бөгөөд сургалтаар салбарын 2024 оны хяналт шалгалтын хэрэгжилт, салбарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, шилэн хяналтын цахим системийн ашиглалт, анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар, мөн Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын давхардал, хууль, эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар салбарын улсын байцаагч нарт мэдээлэл өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН