Нүүр хуудасМэдээХөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдүүдийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдүүдийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нар “Саадгүй орчин, хүртээмжтэй байдлын тухай хууль”-д салбар бүрийн оролцоог хангуулах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Зам тээврийн яаманд ажиллан дээрх хуулийн төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашинд чип, наалт суурилуулж авто зогсоолуудад нэвтрэх боломж бүрдүүлэх, бүх төрлийн тээврийн хэрэгслийн хүртээмжтэй холбоотой асуудал, хөдөө орон нутгийн замд ариун цэврийн өрөөг шийдэх шаардлагатай байна” гэх мэт саналыг Зам тээврийн яамны удирдлагуудтай уулзах үеэр хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, И-Монголиа академийн залуустай уулзах үеэр “Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд аливаа контентод дохионы хэл, хадмал тайлбарыг оруулах тухай тусгасан байдаг. Тус хуулийн хэрэгжилтийг бүрэн хангуулах, төрийн цахим үйлчилгээнд хөгжлийн ялгаатай иргэдэд зориулсан зөвлөмж, туслалцааг хүртээмжтэй нэвтрүүлэхэд анхаарах нь зүйтэй” гээд яамны мэргэжилтнүүдийг хуулийн төсөлд саналаа оруулж, хамтран ажиллахыг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН