Нүүр хуудасВидеоХ.Нямбаатар: Өнөөдөр 2026 оны төсвийн төслийг дүүргийн удирдлагууд болон дүүргүүдийн татвар, төрийн...

Х.Нямбаатар: Өнөөдөр 2026 оны төсвийн төслийг дүүргийн удирдлагууд болон дүүргүүдийн татвар, төрийн сангийнхантай хэлэлцэж байна

Бид энэ онд 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсарсан. Ирэх жил ус их тогтдог байршлуудад нэмж 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина.

Гэхдээ бид борооны ус зайлуулах шугам хоолой шинээр тавьсан хэдий ч тус хоолойны лаг хагшаасыг цэвэрлэх шинэ тутам техник хэрэгсэл авалгүй хүний хүчээр хоолойд тогтсон шаврыг цэвэрлэж ирсэн. Харин ирэх жил бид энэ чиглэлийн зориулалтын техник хэрэгслийг авна. Ингэснээр борооны ус зайлуулах шугам бөглөрөх, тогтсон лаг хагшаасыг хүний хүчээр авах гэж цаг хугацаа алддаг асуудлыг шийднэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН