Нүүр хуудасМэдээЦаг агаарын хүндрэлээс Баян-Өлгий аймагт 1087 толгой мал хорогджээ

Цаг агаарын хүндрэлээс Баян-Өлгий аймагт 1087 толгой мал хорогджээ

УИХ-ын гишүүн Х.Жангабыл Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, өвөлжилт болон хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов.

Аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн тооллогоор 15,814 малчин өрхөд 1,918.9 мянган толгой мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 537 өрхийн 181,511 толгой мал оторлож байна. Цаг агаарын хүндрэлээс шалтгаалан 1,087 толгой мал хорогдсон тоон мэдээллийг албаныхан өглөө.

Улсын Онцгой комиссоос хаврыг хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газарт 30.0 сая төгрөгийн шатахууны эрх олгосныг гардууллаа. Цасанд боогдсон зам давааг нээх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд бодит дэм болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН