Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Нийт нутгаар хүйтний эрч суларна

ЦАГ АГААР: Нийт нутгаар хүйтний эрч суларна

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутггаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16…-21 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор -2…-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -7…-12 градус, бусад нутгаар -12…-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4- 9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -15…-17 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -22 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН