Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Цаг агаар тогтуун дулаан байна

ЦАГ АГААР: Цаг агаар тогтуун дулаан байна

Өнөөдөр Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр салхины хурд 14-16 метр хүрч ширүүсэх бол бусад нутгаар тогтуун 4-6 м/с байна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +8…+13 градус, Алтайн өвөр говиор +23…+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН