Нүүр хуудасМэдээЦаг агаар эрчимтэй дулаарч шар усны үер үүсч болзошгүй байна

Цаг агаар эрчимтэй дулаарч шар усны үер үүсч болзошгүй байна

Өнөөдөр буюу 18-нд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих эрсдэлтэй байгааг ОБЕГ-аас мэдээллээ. 

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлэхийг мөн анхаарууллаа. 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 26 хувь нь цастай бөгөөд дундаж зузаан нь найман сантиметр байна.

Харин цасан дахь усны нөөц 2.52 шоо.км байгаа юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН