Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дижитал салбар хариуцсан менежер Жэймс Нойман, Ухаалаг засаг-2 төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек нарыг хүлээн авч уулзлаа.
Ноён Жэймс Нойман: “Ухаалаг засаг-2” төслийг хэрэгжүүлэхэд богино хугацаанд ахиц гарч, үр дүнтэй ажиллаж байгаад талархалж,цаашид төслийг төлөвлөгөөт хугацаанд үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд талууд хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхээ илэрхийллээ.
Түүнчлэн Дэлхийн банк групп нь Монгол Улсын засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д тусгагдсан хиймэл оюун, Цахим эдийн засгийг хөгжүүлэх, шинэ техник технологийг нэвтрүүлэх, хөдөө орон нутгийн харилцаа холбооны сүлжээг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зэрэгт хөрөнгө оруулалт хийх боломжтойг онцоллоо.





