XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морь жилийн сар шинийн баярыг угтан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран нар төрийн дээд одон медаль, салбарын шагналыг нэр бүхий албан хаагчдад гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр ЦХИХХ-ны сайд Э.Батшугар салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх зүтгэл гарган ажилласан албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэв. Мөн мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, мэдээллийн технологийн салбарын ажилтан, албан хаагчид нь улс орны хөгжил, дижитал шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдлаа.
Шагнал хүртсэн нийт албан хаагчдадаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.






