УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам тэргүүтэй төлөөлөгчид Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллалаа.
Уулзалтад тус хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, С.Цэнгүүн, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, түүний харьяа, салбар байгууллагын удирдлагууд оролцлоо.
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд цахим хөгжил, хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, салбар бүрд цахим шилжилт хийгдэж, хөгжлийн хурдасгуур болж буйг онцлоод Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг дэмжиж, тулгамдаж буй асуудлыг нь УИХ дээр танилцуулж, шийдвэрлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.