Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Өмнөговь Дата төвийн дарга Б.Чинбат болон аймгийн бусад удирдлагууд оролцож, салбарын тулгамдсан асуудлуудыг сонсож, санал, шийдэл гаргаснаараа онцлог байлаа.

“Цахим Өмнөговь” хөтөлбөр, Даланзадгад хотын ᠌᠌”Smart city” хөтөлбөр, Говийн бүсийн Дата төв, салбарын ирээдүй ба нийгмийн баталгаа зэрэг сэдвээр зочин илтгэгч нар танилцуулга хүргэж, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг нэг дор ярилцсан юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлгийг долоо хоногийн турш зохион байгуулж байна.






