Нүүр хуудасМэдээЦэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар зарим дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар зарим дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлнэ

“Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн хэмжээнд 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авах ажлыг эхлүүлэн бүртгэлийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ний өдрүүдэд хийсэн.

Тус бүртгэлийн хугацаанд Нийслэлийн 7 дүүргийн 200 хүнийг бүртгэн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Хүүхэд харагчийг бэлтгэх жиших хөтөлбөрийн хүрээнд 5 өдрийн сургалтад хамруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН