Өмнөговь аймгийн баруун бүсийн сумдын иргэдтэй хийх уулзалт Ханхонгор сумаас эхэллээ.
Говийн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хувьд тус сумын иргэдтэй уулзалт хийж УИХ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, сумын иргэдийнхээ саналыг сонслоо.

Ханхонгор сум нь аймгийн төвөөс зүүн хойш 25 км зайд байрладаг аймагтаа хамгийн ойрхон сум.
Иргэд маань өөрсдийн амьдралаас урган гарсан тулгамдаж буй асуултуудыг асууж хариулт, тодруулга авлаа.
– Тус суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг барьж ашиглалтанд оруулах шаардлагатай байгаа тухай
– Төрийн албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч Төрийн албан хаагчдын нэг хүүхдийг тэтгэлэгээр сургах талаар хуулийн эрхзүйн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

– Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах, одоогийн нөхцөл байдалд тохирохгүй байгаа талаар
– Төрийн албан хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэхдээ аймаг, нийслэл, сум дүүргээр нь ялгаатай тогтоож байгаад шүүмжлэлтэй байгаа тухай
– Улсын аварга малчин шалгаруулах журам шинэчлэгдсэн нь буруу болсон гэж шүүмжилж байгаа талаар
– Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц ямар байгаа зэрэг асуудлуудын талаар УИХ- ын гишүүдээс асууж хариулт, мэдээлэл авлаа.






