Нүүр хуудасМэдээЭМЯ: НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД 1044 СУВИЛАГЧ ХАМРАГДЛАА

ЭМЯ: НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ОНОШЛОГООНД 1044 СУВИЛАГЧ ХАМРАГДЛАА

 “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын нийт сувилагч нарт зориулсан үений эмгэгийн үзлэг, оношлогоо, шинжилгээг хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Т.Мөнхсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан уг үзлэг, оношлогоонд нийслэл, орон нутгийн нийт 1044 сувилагч хамрагдсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 50 орчим эмч нарын хамтарсан баг мөр, өвдөг, түнх, хөл, тавхайн эмгэг, хэрх үе, гавал тархи, хүзүү нурууны гэмтэл согог, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, зөөлөн эдийн үений ЭХО, рентген, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоо, шинжилгээг хийсэн.

Энэ удаагийн үзлэгээр

  • Үений дурангийн мэс засал-168
  • Хүзүү нурууны гэмтэл согог-120
  • Гавал тархины гэмтэл согог-61
  • Ревматологи-52
  • Рентген-334
  • MRI-37
  • CT-13
  • Биеийн жингийн индекс-82
  • Зөөлөн эдийн үений ЭХО-8
  • Давтан үзлэг-169 байлаа.

Эрүүл мэндийн салбарын тулгуур багана болсон сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, иргэд үйлчлүүлэгчдийнхээ энхийн манаанд амсхийх чөлөөгүй зүтгэж буй сувилагч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал юм. Тиймээс энэ өдрийг зөвхөн сувилагч нартаа зориулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоонд хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчид мэс заслын төлөвлөгөө боловсруулж, ая тухтай бөгөөд сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьсон нь олон хүний талархлыг хүлээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН