БНСУ-ын Чүнг Анг их сургууль, Хюндай эмнэлэгт “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэлийн тогтолцоо”-ны чиглэлээр туршлага судлах сургалтад ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн, төвийн 8 албан хаагчид 2025 оны 9 сарын 22-28-ны өдрүүдэд хамрагдлаа.
Сургалтаар солонгос улсын эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын тогтолцоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хянах тогтолцоо, халдвараас сэргийлэх хяналт, магадлан итгэмжлэлийн үйл явц, шинжээч бэлтгэх тогтолцоо, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн гомдлыг шийдвэрлэх явц, эрсдлийн удирдлагын чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэн, туршлага судалсан.
