Нүүр хуудасМэдээЭМЯ: Францын Орлеон хотын төв эмнэлэг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвтэй хамтран...

ЭМЯ: Францын Орлеон хотын төв эмнэлэг Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвтэй хамтран 24 дэх жилдээ хамтран ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр /2024.09.16/ Франц улсын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Сабине Ренауд нарыг хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Гэмтэл согог судлалын Үндэсний төв нь Франц улсын Орлеон хотын төв эмнэлэгтэй 24 жилийн турш хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, туршлага судлах, хамтарсан үзлэг оношилгоо зохион байгуулах, хөдөлгөөн засал эмчилгээ хийх, лабораторийн шинжилгээний үр дүнд суурилсан шинэ стандарт, техник заавар зөвлөмжийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийж иржээ.

Уулзалтын үеэр эмч нарын баг ГССҮТ-ийн Толгойн мэс заслын эмч болон Хөдөлгөөн засалч эмч нарыг сургаж чадавхжуулах, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Орлеон хотын төв эмнэлэг нь төслийнхөө хүрээнд дөрвөн чиглэл буюу Дүрс оношилгоо, Толгойн мэс засал, Сэргээн засах эмчилгээ, Лабораторийн чиглэлээр ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийг жил бүр Франц улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН