Өөрийн мэдлэг чадвар, арвин туршлагаа ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь амьдралын төлөө уйгагүй зориулан хөдөлмөрлөсөн та нарыгаа салбарынхан чинь бахархан харж байна. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

Эмчийн мэргэжил эзэмшсэн цагаас хүний гавьяат эмч цол хүртэх хүртлээ та бүхний байгуулсан гавьяа, аварсан амьдралыг тооцож, тоолох боломжгүй гайхалтай юм.

Эрүүл мэндийн салбарт бүтээсэн гавьяа, үлдээсэн мөр бүхэнд тань талархлаа.
