Өнгөрсөн 24 цагт 950 халдварын тохиолдол бүртгэгдсэний 644 нь нийслэлд, 303 нь орон нутагт байна. 11 723 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 248 иргэний биеийн байдал нэн хүнд байна. Мөн өнгөрсөн хоногт 41-90 насны 11 хүн коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас баржээ. Халдварын улмаас нас барсан иргэдийнхээ ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.