Улсын бүртгэлийн ерөнхий газар өнөөдрөөс /2022.09.30/ эхлэн иргэнээс үндэсний энгийн паспортын захиалга авахдаа цээж зураг шаардахгүй боллоо.
Өмнө нь энгийн гадаад паспорт захиалахын өмнө мэргэжлийн зурагчнаар цээж зураг авахуулах шаардлагатай байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн бүртгэлийн ажилтан өөрөө цээж зураг авч, бүртгэлийн системд оруулах үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.