Хур тунадас: 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 17-18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -29…-34 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -12…-17 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 14-нд цас, 15-нд ялимгүй цас орж, зөөлөн шуурга шуурна.
Салхи: 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -21…-26 градус, бусад хэсгээр -15…-20 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн, 15-21-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -31…-36 градус, бусад хэсгээр -25…-30 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.





