Нүүр хуудасМэдээЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгах шийдвэр...

ЭТТ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгах шийдвэр гаргалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2023.04.12/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж онцгой дэглэмийн хугацаа болон бүрэн эрхт төлөөлөгчийг дахин 6 сараар сунгах шийдвэр гаргалаа. 

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд компанийн менежмент, засаглал, санхүүгийн сахилга бат сайжирч борлуулалт 4.1 дахин, нүүрс тээвэр 3.9 дахин, экспортыг хоёр дахин нэмэгдүүлж Монгол Улсад орж ирэх валютын нөөцийг нэмэгдүүлэн өндөр үр ашигтай ажилласан. Иймд онцгой дэглэм болон бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг 6 сараар сунгах Засгийн газрын тогтоолын төсөл гарч УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН