Нүүр хуудасМэдээЭТТ: 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор боллоо

ЭТТ: 19 ажилтан олон улсын нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын тэргүүлэх аудитор боллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон Улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015  Чанарын менежментийн тогтолцооны стандарт,​ ISO 14001:2015  Байгаль орчны менежментийн тогтолцооны стандарт​, ISO 45001:2018  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Франц улсын Афнор группээс баталгаажуулан, хэрэгжүүлж байна.

Мөн 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын QFS Management “System” LLP болон Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн  Вант  Улсын  LMS Certifications Limited байгууллагаар баталгаажуулан хэрэгжүүлж байна.

Дээрх стандартуудын тэргүүлэх аудиторуудыг бэлтгэх сургалтыг Олон улсын стандартын академийн олон улсад туршлагатай, мэргэшсэн багш нар модуль 4 багц сургалтыг хийж, компанийн 19 ажилтан амжилттай хамрагдаж Тэргүүлэх аудиторын гэрчилгээг гардан авлаа.

Энэхүү стандартын тэргүүлэх аудиторууд бэлтгэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь гэрээт болон туслан гүйцэтгэгч компанид Олон улсын стандартын дагуу аудит хийх боломжтой болж буй юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН