2022 оны 04 дүгээр 29-ний өдөр “Ээлтэй орчин-Эрүүл Ирээдүй” сэдэвт нийслэлийн үүрэг хүлээгчдийн нэгдсэн хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдийн зүгээс хүүхдэд ээлтэй ногоон орчин бүрдүүлэх санал санаачилга гаргасан.
Үүнтэй холбоотойгоор НГБХЗХГ 2022 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд гадна орчноо хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй ногоон орчин болгох ажлыг Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 17-н байгууллагын 26-н төвийн хэмжээнд зохион байгуулалаа.
Тус арга хэмжээний хүрээнд “Кристина Нобелийн хүүхдийн сангийн Нархан төв”-ын хамт олон гадна орчноо хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй ногоон орчин болгож, төвийнхөө хүнсний хэрэгцээнд зориулан өөрсдийн барьсан хүлэмждээ олон төрлийн нарийн ногоо тарьж ургуулж сайн туршлагыг бусдад түгээн ажилласан байна.
