Нүүр хуудасМэдээӨнөөдөр “"Алдарт эхийн одонт ээжүүд" хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Өнөөдөр “”Алдарт эхийн одонт ээжүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

09.30 цагт: Төрийн ордонд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээжүүд” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

09.00-16.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Технологийн салбарын эмэгтэйчүүдийн “Women in tech: Өөрчлөх цаг” чуулга, уулзалт болж, тус салбар дахь үлгэр жишээ бүсгүйчүүдийн амжилтын нууц, сорилт бэрхшээл, мэргэжлийн талаар хэлэлцэнэ. Утас: 9905-3771.

09:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт- өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно. Утас: 9999-8253.

11.00 цагт: СТӨ-нд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд-2023” хүндэтгэлийн ёслол болно. Энэ үеэр салбар салбарын шилдэг 9 бүсгүйг шалгаруулна. Утас: 8975-5575.

14.00 цагт: Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын Арт галерейд: “Эмэгтэй уран бүтээлчид” хамтарсан үзэсгэлэн үргэлжлэн гарна. МУЭ-ийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээлээ туурвидаг 90 гаруй эмэгтэй уран бүтээлч оролцож байна. Утас: 9139-9149.

-“Эмэгтэйчүүд эрх чөлөөний төлөө” алхана

-“Монголын эмэгтэйчүүдийн  гоёл чимэглэл” тусгайлсан үзэсгэлэн гарна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН