2025 оны 10-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0…+2 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.