Нүүр хуудасМэдээӨнөө, маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Өнөө, маргаашдаа нутгийн зарим газраар ялимгүй цас орно

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -16…-18 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН