Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй сэтгүүлчид манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнөө өглөө хоёр тал тодорхой асуудлаар санал солилцлоо. МСНЭ, БНСУ-ын сэтгүүлчдийн холбоотой 2014 онд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Найман жил үргэлжилж буй хамтын ажиллагаагаа цаашид нэг шат ахиулах, улам гүнзгийрүүлэх талаар ярилцлаа. БНСУ-ын сэтгүүл зүйн салбараас монголын сэтгүүлчид туршлага судлах, сэтгүүлч солилцоонд анхаарал хандуулах талаар бид хүсэлтээ илэрхийлсэн.
Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг БНСУ-д 2023 онд зохион байгуулна. 25 хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлчдийн баг форумд оролцоно. 10 дугаар сард багтааж МСНЭ-ийн төлөөлөл БНСУ-д айлчлахаар болсон.
Найман жилийн хамтын ажиллагааны санамж бичгийг нэг шат ахиулж үзэглэхээр боллоо” гэв.