Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа.
Нарны гүүрний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд маргааш буюу 10-р сарын 15-наас нээнэ.
Үүнтэй холбоотойгоор “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрний зүүн талаар буцаж эргэх эргэлт хийн хотын төв рүү шууд орох боломжтой





