Авлигатай тэмцэх газар иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Өргөдөл, гомдол, мэдээллийн 73.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.
Харин өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 157 дуудлага хүлээн авчээ.