Нүүр хуудасМэдээАвстрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно

Австрали улс газар нутгийнхаа гуравны нэгийг дархан цаазат газар болгоно

КАНБЕРРА. /Reuters/. Австралийн газар нутгийн хамгийн багадаа 30 хувьд нь байгалийн тусгай хамгаалалттай газар нутгийн статус олгохоор төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Байгаль орчны сайд Таня Плиберсек мэдэгджээ.  

“Ургамал, амьтан, экосистемээ хамгаалах хэрэгцээ шаардлага урьд өмнө хэзээ ч ингэж тулгамдаж байгаагүй” гэж Плиберсек хэлсэн байна.

Австрали улс 110 төрөл зүйлийн ургамал, амьтан, 20 бүс нутагт онцгой статус олгож, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 50 сая га-аар нэмэгдүүлнэ гэж тэрбээр тэмдэглэжээ. Энэ төлөвлөгөөг 2027 онд дахин хянах аж. 

Энд сануулахад, Австрали бусад тивээс илүү олон төрлийн хөхтөн амьтдаа алдсан. Тус улсын шинэ Засгийн газар нутгийнхаа ургамал, амьтдыг хамгаалахад 146 сая орчим ам.доллар гаргана гэж амласан юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН