Нүүр хуудасМэдээАвтобензины 22-40 хоногийн нөөцтэй байна

Автобензины 22-40 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар 159,221 тн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ.

Үүнээс А-80 автобензин 3,736 тн буюу 22, АИ-92 автобензин 49,930 тн буюу 40, АИ-95 автобензин 3,388 тн буюу 25, ДТ 96,660 тн буюу 39 хоногийн, онгоцны түлшний 29 хоногийн нөөц байна.

Улаанбаатар хотод нийт 89,304 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 795 тн, АИ-92 автобензин 28,695 тн буюу 30, АИ-95 автобензин 2,069 тн буюу 28, ДТ 52,323 тн буюу 44 хоногийн хэвийн нөөцтэй байгаа аж.

Манай улс он гарснаар 1,499.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 16.2 мян.тн, АИ-92 автобензин 428.5 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 836.4 мян.тн, онгоцны түлш 33.6 мян.тн, Жет А-1 31.6 мян.тн, бусад 142.0 мян.тн байв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН