Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон. Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.