Нүүр хуудасМэдээАгаарын рестораныг аюултай гэж үзэв

Агаарын рестораныг аюултай гэж үзэв

Агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор болжээ.

“Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ.

Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтын хэсэгт:

Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. …/ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН