Нүүр хуудасМэдээАгаарын тээврээр тээсэн ачаа 3.2 дахин нэмэгдлээ

Агаарын тээврээр тээсэн ачаа 3.2 дахин нэмэгдлээ

Агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны эхний 7 сард 7.6 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (3.2 дахин) мянган тонноор нэмэгдлээ.

Агаарын тээврээр энэ оны эхний 7 сард дотоодод 10.3 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 (2 хувь) тонноор, олон улсад тээсэн ачаа 7.5 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (3.2 дахин) мянган тонноор нэмэгдсэн байна.

Харин агаарын тээврээр тээсэн ачаа энэ оны 7 дугаар сард 1.1 мянган тонн болж, өмнөх сарынхаас 62 (5.3 хувь) тонноор багаслаа. Үүнд  үндэсний тээвэрлэгчийн тээсэн ачаа 49.5 тонноор буурсан нь гол нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 7 сард 439.3 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 364.6 (5.9 дахин) мянган хүнээр нэмэгдсэн байна.

Агаарын тээврээр зорчигчид энэ оны 7 дугаар сард 115.8 мянга болж, өмнөх сарынхаас 33.3 (40.4 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Үүнд Сөүл, Франкфурт, Бусан, Токио, Мөрөн, Өлгий чиглэлийн зорчигч нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны эхний 7 сард 184.0 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 139.7 (4.2 дахин) мянгаар нэмэгдсэн бөгөөд үүнд Оюутолгой чиглэлийн зорчигч 122.4, Тавантолгой чиглэлийн зорчигч 6.6, Ховд чиглэлийн зорчигч 4.5, Өлгий чиглэлийн зорчигч 3.9, Улиастай чиглэлийн зорчигч 2.5 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Агаарын тээврээр олон улсад зорчигч энэ оны эхний 7 сард 255.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 225.1 (8.4 дахин) мянгаар нэмэгдэв. Энэ өсөлтөд Сөүл чиглэлийн зорчигч 91.7, Станбул чиглэлийн зорчигч 52.6, Франкфурт чиглэлийн зорчигч 18.9, Токио чиглэлийн зорчигч 15.7, Анталя чиглэлийн зорчигч 6, Ханой чиглэлийн зорчигч 5.9, Пукет чиглэлийн зорчигч 5.4 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Түүнчлэн, агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 7 сард 197.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 110.4 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Мөн орлого энэ оны 7 дугаар сард 49.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.3 (4.9 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН