Нүүр хуудасМэдээАгаарын цэргийн хүний нөөцийн ажилтнуудын цугларалт, тодотголыг 2025.04.07-ны өдрөөс 2025.04.11-ний хооронд зохион...

Агаарын цэргийн хүний нөөцийн ажилтнуудын цугларалт, тодотголыг 2025.04.07-ны өдрөөс 2025.04.11-ний хооронд зохион байгуулжээ

Агаарын цэргийн хүний нөөцийн ажилтнуудыг чадавхжуулах, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх хүний нөөцийн бодлогын шинэчлэлтийг танилцуулах, харилцан туршлага солилцох, Батлан хамгаалах салбарт шинээр батлагдсан дагаж мөрдөх дүрэм, журам, албан даалгаврыг хүний нөөцийн ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгөх зорилготой цугларалтыг зохион байгуулсан бөгөөд цаг үеийн мэдээлэл өгөх, сургалтын цахим системийг бие бүрэлдэхүүнд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгууллаа.

Мөн хүний нөөцийн чиг үүрэгтэй холбоотой асуудлуудыг хөндөж, цаашид ажил албаа хурдан шуурхай, үр өгөөжтэй явуулах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэг үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Н.Гантулга дүгнэн хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН