Нүүр хуудасМэдээАГААРЫН ЦЭРЭГ: Батлан хамгаалах политехник коллежийн сонсогчид нисэхийн ангид

АГААРЫН ЦЭРЭГ: Батлан хамгаалах политехник коллежийн сонсогчид нисэхийн ангид

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар “Үндэсний батлан хамгаалахын их сургууль”-ийн, “Батлан хамгаалах Политехник коллеж”-ийн “Онгоц нисдэг тэрэг хөдөлгүүрийн механикч”-ийн дамжааны 9 сонсогч Зэвсэгт хүчний 303 дугаар ангид 04 сарын 28-наас 05 сарын 16-нЫ хооронд ангийн байрлалд байрлан, мэргэжлийн дадлага, сургалтад хамрагдлаа.

Мэргэжлийн дадлагыг тус ангийн нисэх инженерийн албаны инженер ахмад Д.Мөнх-Эрдэнэ удирдан явуулж сонсогчдод 60 цагийн онол, дадлага хосолсон хичээлийг

Нисдэг тэрэгний их бие хөдөлгүүр;

Цахилгаан тусгай тоноглол;

Радио электрон тоноглол;

Шатах тослох материал зэрэг сэдвүүдээр онолын хичээлийг орж нисдэг тэргэн дээр техник үйлчилгээг хийх практик дадлагыг явуулж онолоор олсон мэдлэгээ улам бүр бататгасан үр дүнтэй дадлага сургалт болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН